Ашиглалтын хувьд өндөр эрсдэлтэй барилгуудыг анхааралд авахыг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-06 08:58:18
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймаг дахь Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн /БАСЗ/ энэ  оны 3 дугаар хуралдаан  боллоо. Энэхүү хуралдаанаар Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн  үйл ажиллагааны 1, 2-р улирлын ажлын явцыг авч хэлэлцэв.

Энэ удаа  БАСЗ-ийн төлөвлөгөө батласан тухай, албан бланк тэмдэг ашиглах тухай, салбар зөвлөлийн үйл ажиллагааны явц, хурлын тов гаргах, БАСЗ-ийн журам танилцуулах, БАЗ-өөс ирүүлсэн чиглэл танилцуулах, цахим орчинд мэдээлэл авах талаар хуралдлаа. 
Мөн аймгийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгийн тухай мэдээллийг БАСЗ-д явуулсан талаарх мэдээлэл, тулгамдсан асуудал, паспортжуулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар аймгийн МХГ-ын барилгын улсын байцаагч С.Чанцал мэдээлэл хийлээ.Ховд аймгийн хэмжээнд БОЭТ, Булган сумын хүн эмнэлэг, 1 дүгээр сургуулийн барилга, Цаст алтай сургуулийн бага сургуулийн барилга, 36 айлын орон сууцнууд болон 11дүгээр цэцэрлэгүүд зэрэг барилгууд ашиглалтын хувьд өндөр эрсдэлтэй тооцогдож байгааг онцлов. Жаргалант сумын  11 дүгээр  цэцэрлэгийн хувьд их засварт орсон учир эрсдэл буурна бусад барилгуудыг анхааралдаа авч их засвар хийх шаардлагатай байгааг салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд оруулахыг санал болголоо. Уг хуралдаанаар аймгийн гамшгаас хамгаалах дэд хөтөлбөр боловсруулахад оруулах саналыг нэг бүрчлэн хэлэлцэн салбар зөвлөлийн гишүүд санал хүсэлтээ илэрхийллээ.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ