Буяны цагаан суваргыг тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тэс сумын нутагт байрлах Буяны цагаан суваргыг тахих баяр наадам энэ сарын 9-нд болох гэж байна.
Энэ үеэр азарга, их нас, шүдлэн морьдын уралдаан болохоос гадна хүчит 64 бөхийн барилдаан болох аж. Тус суваргыг олноо “Тэсийн хар хөгшин” хэмээн алдаршсан Монгол Улсын сайн малчин, мэргэн хүн Өөдлөхийн Лхамсүрэн өөрийн хөрөнгөөр 2015 онд Тэсийн хөдөөд барьж босгосон бөгөөд сүсэгтэн олны очих дуртай газрын нэг болжээ. Тус суваргыг босгоод хоёр дахь жилийнхээ ойн дээр ийнхүү тахилгын ёслолыг үйлдэхээр болсон байна.

Б.Батхүү