Булган суманд “Залуучууд ба сумын хөгжил” сэдэвт өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-07 09:09:34
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Булган суманд “Залуучууд ба сумын хөгжил” сэдэвт өдөрлөг, уулзалт  болж, өдөрлөгийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Т.Батхуяг нээж, зөвлөгөөнд оролцсон залуучуудад ажлын амжилт хүслээ.

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-ийн тэргүүн Б.Гантогоо, аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн амьдрах ухааны сургагч багш Ч.Нямхүү, Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Бурмаа, Булган сумын нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч А.Шинэжил нар зөвлөгөөнд оролцсон залуучуудад шинэ мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, сумын ИТХ-ын үйл ажиллагаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын эрүүл мэнд өнөөгийн байдал, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи зэрэг  сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Уулзалт өдөрлөгийн үеэр “Залуусын давалгаа” арга хэмжээний үеэр сумын залуучуудын хандивласан өвлийн улиралд хэрэглэх малын нэмнээг Булганы сайн малчин С.Батбулган, Т.Мөнхжаргал нарт гардуулж өглөө. Өдөрлөгт тус сумын  60 гаруй залуу хамрагдаж залуучуудын хөдөдмөр эрхлэлт, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи, залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх газар, түүнийг бий болгох хөгжүүлэх нь сэдвийн дагуу салбар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргав. Булган сумын ИТХ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл” 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ