Шилдэг мөрдөн байцаагчид шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-11 09:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Мөрдөн байцаах алба байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан энэсарын 06, 07-ны өдрүүдэд “Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээнийг Хууль сахиулахын их сургууль, Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 318 дугаар ангитай хамтран амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Замын Цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийслэлийн 9 дүүрэг, Төмөр зам дахь Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын 30 гаруй мөрдөгч оролцсон юм.
Мөрдөгчид хууль, эрх зүйн мэдлэг шалгах, гэмт хэргийн талаар бодлого бодох, Сэтгэн бодох чадвар, гадаад хэлний мэдлэг, компьютерт ажиллах чадвар, бие бялдрын, буудлага, хэргийн газар үзлэг хийх зэрэг төрлөөр хурд, хүч, мэдлэг оюунаа сорив.
Тэднээс нэгдүгээр байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяр, хоёрдугаар байранд Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, гуравдугаар байранд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч,цагдаагийн ахлах дэслэгч А.Манлай нар шалгарав.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ