Тариалан суманд он гарсаар 27 удаа гал түймэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагтаа хүн амынхаа тоогоор тэргүүлдэг Тариалан сум нь дэд бүтэц, үйлдвэрлэл харьцангуй хөгжсөн зэрэг олон давуу талтай бөгөөд сүүлийн жилүүдэд хүн ам ихээр суурьшиж байгаа учраас өнгөрсөн жил Гал түймэр унтраах, аврах 46-р ангийг шинээр байгуулсан билээ.
Тус ангид он гарснаас хойш нийтдээ 28 дуудлага ирснээс ой хээрийн түймрийн 3, объектын 24, хүн алга болсон 1 дуудлага тус тус ирсэн байна. Аврах 46-дугаар анги нь сар бүр галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг явуулж иргэддээ тараах материалыг хүргүүлж ажилладаг. Мөн алба хаагчдаа дэмжиж сумын удирдлагуудтай хамтран 20 алба хаагчдад газар болон алба хаагчдын 10 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын төвд бүртгүүлэн суралцуулж байгаа ажээ. Аймгийн төвөөсөө 160 гаруй километрт алслагдсан, үйлдвэр үйлчилгээний төв болсон нь энэ суманд гардаг байсан олон эрсдэл тусгай анги шинээр байгуулагдсанаар өмнөх жилээс буурч байгаа ажээ.

Б.Гантуяа