Мөнгөө оффшороос татаагүй хүмүүст аюулын харанга дэлдэж эхэлсэн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаадын оффшор бүсэд мөнгөө хадгалуулсан хүмүүст 49 хоногийн дотор мөнгөө татаж, өөрийн орны банкинд байршуулах хугацаатай үүрэг өгснөөс хойш уг ажилд ямар нэг өөрчлөлт мэдэгдээгүй тул Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөл хамтран өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийлээ.
ТББ-иудын төлөөлөл "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хугацаа заасан 49 хоногийн хооронд оффшор бүсээс хэн, хэн мөнгөө татсан нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн өнгөрсөн 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тушаалыг үл тоон басамжилсан байдлаар хандан мөнгөө оффшороос татаагүй байгаа хүмүүст аюулын харанга дэлдэж эхэлсэн шүү" гэдгийг анхаарууллаа.Тэд оффшороос гадна 60 тэрбумын асуудлыг шийдэж чадахгүй байгаа Прокурор, АТГ, Шүүхийг буруутгаад эдгээрийн үнэн худлыг тогтоож чадахгүй байгаа дээрх байгууллагуудыг татан буулгах ёстой. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр өөртөө ашигтай хувилбар зохион байгуулах эрх одоогийн УИХ-д байхгүй. Тиймээс Үндсэн хуулийг шинэчлэн өөрчлөхөд иргэдийн төлөөллийг оруулах хэрэгтэй, бусад намуудын боловсруулсан төслийг харах шаардлагатай. Эс тэгвэл УИХ-ыг тарааж сонгуулийг дахин явуулах хэрэгтэй байна гэсэн хатуу сануулга өгч байна. Мөн удахгүй хийх жагсаал цуглаанд ч иргэдийг идэвхтэй оролцоорой. Дээрх асуудлын эцсийн хариуг автал хамтдаа тэмцэхийг МНБИНХ /Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо/, АТОЗ /Ард түмний онц түр зөвлөл/ уриалж байна гэлээ.

Ж.Батсайхан