Эмэгтэйчүүдийн манлайлал төлөөлөл сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 18:13:54

Хэнтий аймагт Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал ” сэдэвт сургалт боллоо.

Сургалтыг Монфемнэт төвөөс явуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын болон 18 сумын ИТХ-уудын 130 эмэгтэй төлөөлөгч хамрагдахаас 92 төлөөлөгч буюу 70,7 хувьтай оролцжээ.

Энэхүү сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн манлайлал дотроос эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын ур чадварыг эзэмших арга ухаанд суралцаж, онолын болон практик мэдээллийг олж авах, мэдлэг мэдээллээ орон нутагтаа очоод төлөөлөгчийн үйл ажиллагаандаа ашиглаж, сонгогчид, иргэд төлөөлөгчийн эргэх холбоогоо улам сайжруулан ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ