ОХУ визгүй болсноор гадаад жуулчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:38:44

Хөвсгөл аймагт жилд 7000 орчим гадаадын жуулчин ирдэг байсан бол ОХУ-тай визгүй зорчдог болсноор өнгөрсөн зун Оросын хилээр 8000 жуулчин ирсэн гэсэн албан бус мэдээлэлээс үзэхэд гадаад жуулчдын тоо нэмэгдэж байна.

Харин дотоодын жуулчдын албаны мэдээ 40 мянга гаран байгаа бол албан бус мэдээлэл нь 60 мянга гарсан гэж үзэж байгаа бөгөөд оны эцсээр нэгдсэн албаны тоо гарах  гэнэ. Тус аймгийн хэмжээнд 60 жуулчны бааз байдаг ба далайн эргийн тойронд 38 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн зун жуулчид ихээхэн ирсэн учраас ирэх зуны жуулчдыг хүлээн авах бэлтгэлийг одооноос ханган ажиллахыг орон нутгийн зүгээс анхаарч  байгаа аж.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ