Татварын орлого 58,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:31:25

Хөвсгөл аймагт энэ оны 10 сарын байдлаар орон нутагт ордог татварын орлого 58,8 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж. Улс орон даяар эдийн засгийн хүндрэлтэй байгаа нь орон нутгийн татвар төвлөрөлтөнд нөлөөлж байгаа буй гэнэ.  

Орон нутгийн төсвийн мэдээ 10 сарын 31-ий байдлаар суутган 99,89 газрын төлбөр 91, үл хөдлөх хөрөнгийн татварын орлого 69,71 үйлдвэрлэл үйлчилгээний зориултаар ашигладаг усны төлбөр 106,7 хувьтай гарчээ.  Аймгийн орлого сарын дүнгээр 105 хувь, өссөнөөр 94 хувь, улсын төсөвт ордог татварын орлого сараар 92 хувь өссөнөөр 94 хувьтай  харин сум орон нутагт ордог орлогын хэмжээ сараар 38 хувь, өссөнөөр 58,5 хувьтай байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ