Онгон сумын үйлдвэрлэл эрхлэгчид 2,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-14 19:56:03
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онгон сумын ЗДТГ-аас санаачлан орон нутгийн үйлдвэрлэгчид,  баялаг бүтээгчдийг дэмжих тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчилах зорилгоор "Нэг баг Нэг бренд"  үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Өдөрлөгт 40 орчим үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, нийт 2,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Анх удаа зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд сумандаа өрхийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлдэг иргэд болон төрийн байгууллагууд оролцсон байна. Тэд гар урлалын бүтээгдэхүүн, суран эдлэл, сүү цагаан идээ,талх нарийн боов, төмс хүнсний ногоо гээд арваад нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулжээ. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн худалдаанаас иргэд  нийт 2,6 сая төгрөгийн худалдан авалт хийж, үйлдвэрлэл эрхлэгчиддээ хөрөнгө оруулжээ.
Тус өдөрлөгийн үеэр тус сумын Чойндугаржавын нэрэмжит Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт хилийн 0184 дүгээр ангийн хилчид оролцож, үзэсгэлэнд оролцогчдод болон иргэдэд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ