Хүчит тэжээл бэлдэхээс бусад даалгаврын биелэлт 50-90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:10:23

Хөвсгөл аймгийн малчид иргэд 130,9 мянган тн байгалийн хадлан, 211 тн гар тэжээл бэлтгэсэн нь оны эхэнд аймгаас өгсөн хадлангийн даалгаврыг 78,1 хувиар гар тэжээлийг 57,6 хувиар давс хужрын хангамжийг 79,9 хувиар биелүүлжээ.

Сумдын аюулгүй нөөцөд 1177 тн өвс, бэлтгэж Засгийн газраас  өгөгдсөн даалгаварыг 49 хувиар биелүүлэв. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 260 тн байгалийн хадлан, 50 тн хүчит тэжээл, бэлтгэх даалгавар өгөгдсөнөөс одоогийн байдлаар 230 тн байгалийн хадлан, 50 тн хүчит тэжээл бэлтгээд байгаа нь хадлангийн даалгавар 88,4 хувь хүчит тэжээлийн даалгавар 100 хувиар биелэгджээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ