Суллагдагсдыг гэрт нь хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 22:04:41

Өршөөлийн хуулиар суллагдан эрх чөлөөгөө авсан иргэдийг орон нутаг, гэр оронд нь хүргүүлэх ажил явагдаж байна.

Баян-Өлгий аймгийн харъяалалтай 50 гаруй ялтан суллагдаад байгаагийн хорь гаруй нь Улаанбаатарт, зургаа нь Ховдод, нэг нь Увс аймагт, үлдсэн хэсэг нь Өлгийн хорих ангид байсан байна.

-Эдгээр хүмүүст хөдөлмөрийн хэлтсийн зүгээс дэмжлэг үзүүлэн нийгэмшүүлэх ажил зохиогдож байна. Тэдэнд хөдөлмөр эрхлүүлэхийн хажуугаар цагдаагийн байгууллага тодорхой хугацаагаар хяналт тавьж байх болно гэж аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны дарга Э.Бадамсамбуу ярилаа.                                          

          Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ