Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэнийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-18 10:54:58
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 28 км-т  иргэн С Сэлэнгэ мөрөнд өчигдөр  осолдсон бөгөөд бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Одоогийн байдлаар шалтгаан тодорхойгүй хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ. Тус газарт Хөвсгөл аймгийн  Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоциклтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ