Хүүхдэд тавих анхааралыг сайжруулах хэрэгтэйг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-18 15:32:49
Дундговь /МОНЦАМЭ/. Хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналтыг сайжруулж, сургууль, эцэг эхийн харилцаа холбоо, хүүхдийн хүмүүжил төлөвшилд хаа хаанаа маш сайн анхаарал хандуулах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга боловсролын салбарынханд сануулав.

Өнгөрөгч долоо хоногт Гурвансайхан сумын төвд 13 настай хүү нэгэн эмэгтэйг хутгалсан хэрэг гарсан. Хүү сумын сургуулийн наймдугаар ангид сурдаг бөгөөд эл хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэргийн хохирогч эмэгтэй Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа ажээ.

Энэ хэргийг өөр хоорондоо яриад өнгөрөх биш, ялангуяа боловсролын байгууллага, хүүхдийн төлөө ажилладаг хэн бүхэн үүнд дүгнэлт хийх учиртай. Эл хэрэг хүүхдэд тавих анхаарал дутагдсаныг харуулсан явдал. Ийм үйлдэлд хүргэх болсон уг шалтгаан нөхцлийг нягталж, цаашид хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бүх талаар сайжруулан, хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэдгийг онцгойлж хэлсэн юм.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ