Гааль, татварын мэдээллийн технологын ажилтнуудыг шалгаж зөрчил илрүүлээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ НӨАТ-ын сугалааны тохирол есдүгээр сарын 17-нд явагдсан. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, есдүгээр сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан байна.
Сугалаагаар:
- 20 мянган төгрөгийн азтан 13,000,
- 100 мянган төгрөгийн азтан 1,330,
- 500,000 төгрөгийн азтан 130,
- Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
- 20 сая төгрөгийн азтан 1,
- 100 сая төгрөгийн азтан 1 тодорсон билээ.
Тохиролд 100 сая төгрөгийн азтан нэг тодорсон байна. Зарим азтан өөрийгөө зарлахыг хүсдэггүй. Тиймээс тухайн азтан өөрийгөө зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлдэг байна. Үүнээс гадна Гааль татварын мэдээллийн технологийн төвийн ажилтан 30 удаагийн тохиролд азтан болсон гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тиймээс Гааль татварын мэдээллийн технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос тодруулахад “Энэ мэдээлэл худлаа. Ийм мэдээлэл анх 2016 оны есдүгээр сарын 14-нд гарч байсан. Тухайн үед технологийн ажилчид шалгуулсан. Манайхаас 20 болон 100 мянган төгрөгийн азтан тодорсон байдаг. Харин 30 удаа азтан болсон тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе" гэлээ.
Ж.Батсайхан
.Батсайхан