"Мария" хар салхи Доминика улсыг "бараг бүрэн" сүйтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
РОЗО. /Би-Би-Си/. “Мария” хар салхи дайран өнгөрсний улмаас Доминика улс “их хэмжээний хохирол” амссан тухай тус улсын Ерөнхий сайд Рузвельт Скеррит мэдэгджээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Доминика улсын Ерөнхий сайд Р.Скеррит “Фэйсбүүк” хуудсандаа “Бид мөнгөөр худалдаж авч чадах бүхнээ алдлаа” гэж бичсэн байна.
Хар салхийг хүчнээс нь хамаараад I-V зэрэгт хуваадаг бөгөөд V зэргийн буюу хамгийн хүчтэй “Мария” хар салхи Карибын тэнгисийн арлын энэ улсыг урьд шөнө дайран өнгөрч, “бараг бүрэн” сүйтгэжээ.
Ерөнхий сайд Р.Скеррит гэрийн дээврээ хуу хамагдсаныг харуулсан бичлэгийг өнөө өглөө нийгмийн сүлжээнд тавиад “Би бурхны авралаар эсэн мэнд үлдэх шиг боллоо. Олон хүн бэртэж гэмтсэн, их хэмжээний гарз хохирол учирсан зэрэг муу мэдээгээр дүүрэн “аймшигтай” өглөө биднийг угтлаа. Хүмүүс амиа алдсан ч байж болзошгүй. Одоогоор тодорхойгүй байна” гэжээ.
Одоо “Мария” хар салхи нь энэ сард мөн тус бүс нутгийг дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулсан “Ирма” хар салхины явсан замаар 250 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж.
Энэ хар салхины улмаас “санаанд багтамгүй” их хохирол учирлаа гэж Доминика улсын Ерөнхий сайд хэлээд, тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Тус улсын нийслэл Розо хот дахь “Би-Би-Си” телевизийн сурвалжлагч мэдээлэхдээ “Энд нөхцөл байдал маш хурдацтай муудаж байна. Энэ хүмүүст юу байгаагаа илүүчлэх хэрэгтэй байна” гэв.
Тус улсын бүх боомт, нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, далайн эрэг орчмын оршин суугчдыг хоргодох байрнууд руу нүүлгэн шилжүүлжээ.

Г.Доржханд