Тарвага тооллого, судалгааны ажлыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан аймгийн Тарвага тооллого, судалгааны ажлыг анх удаа эхлүүлээд байна.
Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн зөвлөх, орон нутгийн зохицуулагч, ойн нөхөрлөлүүд хамтран найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр хэсэг болон Хонгор, Орхон сумдаар талбайн болон замлалын арга зүйг ашиглан ажиллаж байна.
Өнгөц харахад зүгээр л тарвага тоолж байгаа мэт харагдах боловч энэ нь Дархан-Уул аймгийн ирээдүйн байгаль, хүрээлэн буй орчны эко системд чухал үүрэгтэй гэдгийг тарвага тооллого, судалгаанд оролцож буй мэргэжилтнүүд хэлж байна.
Монгол тарваганы судалгаанд Дархан-Уул аймгийн тарвагыг орхигдуулж байсан бөгөөд энэхүү судалгаагаар олон шинэ мэдээллүүд авч буйгаа судлаачид онцолж байсан. Эцсийн дүн гарахад шинээр судалсан мэдээлэл, байгалийн онцлого, тоо толгойн талаарх нэгдсэн дүнд хавсаргах ажээ.
Манай аймгийн хэмжээнд урьд нь тарвага элбэг байсан ч байгалийн хүчин зүйл болон хүний буруутай үйлдлээс хамааран хорогдол ихэсч цөөрсөн гэдэг нь судалгаагаар судалгааны эхний өдрүүдээс харагдаж байна.
Энэхүү тооллогын ажлыг хийснээр хамгийн гол нь тарвагыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөц тоо толгойг тогтоох мониторинг тогтмол хийх нөхцөл бүрдэх ажээ. Судалгааны ажил энэ сард дуусна.

Л.Отгонбаатар