АНУ Афганистан руу 3000 цэрэг нэмж илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Ройтерс/. Афганистанаас АНУ-ын цэргүүдийг татахыг Барак Обамагийн засаг захиргааны үед удаа дараалан уриалж байсан Дональд Трамп бодлоо өөрчилжээ.
Лалын босогчдын “Талибан” бүлэглэл халдлага үйлдэх нь нэмэгдэж, аюулгүй байдал нь муудаж байгаатай холбоотойгоор Афганистан руу 3000 цэрэг нэмж илгээх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гаргалаа гэж Пентагоны тэргүүн Жим Маттис мэдэгдсэн байна.
"Ройтерс” агентлагийн уламжилснаар, Ж.Маттис даваа гарагт Пентагонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ тухай мэдэгджээ. Энэ цэргүүд удахгүй Афганистаныг зорих аж.
АНУ “Талибан”-ы эсрэг байлдааны ажиллагаагаа 2014 онд албан ёсоор дуусгасан хэдий ч АНУ-ын армийн 8000 гаруй алба хаагч Афганистанд үлдэн цэргүүдэд нь дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.
“Талибан” бүлэглэлийнхэн Афганистаныг гадаадын хүчнийхний “оршуулгын газар” болгож хувиргана гэж саяхан заналхийлсэн юм.
Афганистан дахь АНУ-ын командлагч, генерал Жон Николсоны хүсэлтийн дагуу цэрэг нэмж илгээх шийдвэрийг гаргасан байна.
Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд тусалж, дэмжлэг үзүүлэх цэрэг нэмж илгээх хэрэгтэй байна гэж генерал Жон Николсон энэ оны хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм.
Цэргийн ажиллагааны оргил үед буюу 2011 онд Афганистанд АНУ-ын 100 мянга орчим алба хаагч байжээ.
АНУ тэргүүтэй олон улсын хүчнийхэн Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 16 жил өнгөрсөн хэдий ч Кабул улсынхаа ердөө тал хувьд нь хяналтаа тогтоосон хэвээр байна.

Г.Доржханд