“Ахмад настнуудаа дэмжье” сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт олон улсын ахмадын баярын өдрийг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний залуу насандаа хийж бүтээсэн алдар гавъяаг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн хэмжээнд “Ахмад настнуудаа дэмжье” сарын аяныг өрнүүлж эхэллээ.
Аяны хүрээнд ахмадуудын дунд спортын тэмцээн наадам, ахмад настнуудын бүтээлч хөдөлмөрийн үзэсгэлэн гаргах, ахмадуудаа олон нийтэд сурталчлан таниулах гэнэ. Мөн аяны хүрээнд бүх байгууллага ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх бөгөөд харяалалгүй ахмадуудыг ерөнхий боловсролын сургуулийн ангиуд хуваан авч гэрт нь очиж туслан түлээ модыг нь хөрөөдөж гэр орныг нь цэвэрлэн өгч “Хариу нэхээгүй тус” хөдөлгөөнийг өрнүүлнэ. Энэ жилийн баярын хүрээнд тус аймгийн бүх ахмадуудын сэтгэлд хүрсэн хэн нэгэн ахмад хоцроогүй арга хэмжээ зохион байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хэлж байлаа.

Б.Гантуяа