Хөвсгөл аймагт нэг сургууль ажил хаялтад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-21 12:44:53
Хөвсгөл/ МОНЦАМЭ /Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос зохион байгуулж байгаа ажил хаялтад Хөвсгөл аймгийн 36 сургууль, 43 цэцэрлэгээс Мөрөн сумын Авьяас сургууль нэгдэж өнөөдөр өглөөний хичээл орсонгүй. Тус сургуульд 22 бүлэгт 561 сурагч суралцдаг бөгөөд 42 багштай гэнэ.
Мөн Алаг-Эрдэнэ сургуулийн багш нар тус үйл ажиллагааг дэмжиж байгаа боловч хүүхдүүдийнхээ хичээлийг тасалдуулахгүйн тулд их завсарлагаанаар уулзаж ярилцахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг аймгийн Боловсрол, соёл  урлагийн газарт ирүүлсэн байна. Харин Төмөрбулаг сумын үүрэн холбоо гэмтэл гарсаны улмаас ямар нэгэн мэдээлэл авах боломжгүй байна гэсэн мэдээллийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын сургалт судалгаа арга зүйн хэлтсийн дарга Г.Анхтуяа өглөө.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ