МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Петро Чайна Дачин тамсагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. МХЕГ-аас томилогдсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин тамсаг ХХК-д хяналт шалгалт явуулж байна.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өчигдөр захирамж гаргаж, тус компанийн тодорхой маршрутын дагуух тээвэрлэлтийг зогсоосон. Энэ шийдвэрийг ч хууль дүрэмд нийцсэн эсэх, түүнчлэн Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, олон талын шалгалт оруулах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус компанийн үйл ажиллагааг хаах эрх мэдэл бүхий байцаагч нар ч багтжээ.
Тус ажлын хэсэг 10 гаруй хоногийн хугацаанд Дорнод аймаг дахь өөр бусад уул уурхайн компаниудад хүрч ажиллахаар төлөвлөсөн байна.

Д.Дэлгэрмаа