Чуулганаар 2016 оны төсвийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-10 08:36:13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөлөр 09.00 цагт хуралдаж, 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, 2016 оны төсвийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Түүнчлэн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээр, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ