Хөвсгөлийн тамирчид он гарсаар олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 24 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-22 11:56:39
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд олон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хоймор нутгаа дуурсгаж яваа тамирчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Он гарсаар Хөвсгөл аймгийн тамирчид  Олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс  11 алт,  2 мөнгө,  4 хүрэл  Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт,  1 мөнгө,  2 хүрэл,  Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл  медаль нийт 24 медалийг   хүртжээ. 
Энэ үеэр аэробикийн ОУХМ Э.Мөнхнасан, пауэрлифтингийн ОУХМ Ч.Отгондалай нарт аймгийн  “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч  А.Эрхэм-элчийг Засаг даргын гарын бэлгээр шагналаа.  Мөн аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан  Улс, Олон улс, Тив, Дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин, багш дасгалжуулагч нарт  мөнгөн шагнал олгодог журмын дагуу урамшуулал олгогдоно гэдгийг хэлж байв. 
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ