Ерөнхий сайдад Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, IX Бага хурлын үйл ажиллагаандаа орлоо.
Удирдах зөвлөлийн хурлаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлжээ. Тиймээс одоо эхэлж буй МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах ба Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам ялагдал хүлээсэн шалтгаан юу болох зэрэг нийт дөрвөн асуудлыг хэлэлцэх юм.
Мөн хурлын заалнаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар зарим асуудлыг хэлэлцэх асуудлын товд оруулахаар санал болгов. МАН-ын IX Бага хурлын үйл ажиллагаа хаалттай горимоор үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Амарбаясгалан одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.
Бага хуралтай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Б.Туул