Бэлтгэл хурандаа нарт зориулсан хүчит бөхийн барилдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас санал тавьсны дагуу Өвөрхангай аймгийн удирдлагууд тус байгууллагаас гавъяаны амралтандаа суусан бэлтгэл хурандаа цолтнуудыг хүлээн авч, шагнаж урамшууллаа.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Цагдаагийн газраас Монгол Улсын гавъяат хуульч, үйлчилгээний гавъяат ажилтан тус цагдаагийн хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтаа эдэлж байгаа цагдаагийн бэлтгэл хурандаа нартаа хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. Барилдаанд Цагдаагийн газрын болон Зэвсэгт хүчний 256-р анги, ШШГА-ны залуу, сумын цолтой 32 бөх уран мэхээ уралдуулан барилдснаас Сант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч, сумын заан Ц.Бээжин түрүүлж, жижүүрийн туслах цагдаа, цагдаагийн ахлагч сумын заан Ц.Батзориг үзүүрлэжээ. Уянга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч сумын заан Э.Чойжил, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч О.Ганбат нар шөвгөрсөн байна.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын "Гавъяат үйлстэн", "Амар тайвны төлөө" медаль, "Баярын бичиг", Амгалан холбооны "Хүндэт тэмдэг"-ээр нэр бүхий 18 хүнийг шагналаа.

Б.Батчимэг