МАН-ын Бага хурал үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Бага хурлаар намын даргын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журам болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг тус тус хэлэлцэхээр товлоод буй.
Одоогийн байдлаар намын даргын улстөрийн илтгэлийг сонсоод хоёр дахь асуудалдаа орсон байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам ялагдал хүлээсэн шалтгаан, түүнтэй холбоотой дүгнэлтийг хэлэлцэж байна. Үүний дараад хоёр асуудал хэлэлцэх тул өнөөдөртөө багтаж Ерөнхий сайдын нэрийг тодруулж амжихгүй нь бололтой. Хурал маргааш үргэлжилж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
Өнөө өглөө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлын түвшинд оруулж ирсэн билээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал