Долоо хоногийн хугацаанд гомдол мэдээллийн дуудлага 2,3 дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-26 12:57:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас өнгөрөгч долоо хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж,байгууллагаас 58 тооны гомдол мэдээлэл авч шалгасан нь өнгөрөгч долоо хоногоос 33-аар буюу 2,3 дахин өсчээ. Нийт шалгасан гомдол мэдээллийн 29 буюу 50 хувийг гэмт хэргийн шинжтэй, 50 хувийг захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл эзэлсэн байна.

Дээрх хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, согтугаар ар гэртээ агсан тавьсан болон усдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлагаар есөн иргэнийг саатуулжээ. Нийт саатуулагдсан иргэдийн найм нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн байсан байна. Мөн гудамж замд хийсэн эргүүл, хяналт шалгалтаар нийт 41 зөрчил илрүүлснээс бэлэн бус торгуулийн багажаар зөрчилтэй явсан 35 жолоочийг нэг сая 200 мянган төгрөгөөр торгож, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон зургаан зөрчлийг илрүүлж саатуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Өнгөрсөн долоо хоногт ирсэн дуудлага мэдээллээс харахад гэмт хэргийн шинжтэй дуудлага 70,5 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 3,6 дахин өссөн гэх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өгөв.
Т. Одончимэг  
Холбоотой мэдээ