Шинэ цэцэрлэгийн шавь тавих ёслол болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын хамгийн олон хүн амтай 15 дугаар багт дахин нэг шинэ цэцэрлэг барихаар болж шавийг нь тавив.
Шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр улсын төсвийн 2 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан суманд хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орсон бол ахин 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулахаар болсон нь энэ юм. Цэцэрлэгийн шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Ганбаатар, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нар болон аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал, аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун нар оролцлоо. Барилгын ажлыг тендерт шалгарсан Улаанбаатар хотын “Жинсийн орой” ХХК нэг тэрбум төгрөгөөр гүйцэтгэж энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус компани нь өнгөрсөн жил Булган аймагт “Нарлаг өргөө” нэртэй 40 айлын орон сууцыг барьсан туршлагатай гүйцэтгэгч юм байна.
Б.Норовсамбуу
Сэтгэгдлүүд