Сири дэх босогчид тактикаа өөрчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-10 11:57:37

МОСКВА. /TASS/. Сири дэх террористууд өмнөх шигээ хэт задгай байхаа больж, тактикаа өөрчилж байгаа байдал ажиглагдаж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга, хошууч-генерал Игорь Конашенков мэдэгдэв.

"Сирийн нутаг дэвсгэр дэх террористууд тактикаа эрчимтэй өөрчилж байна. Тэд нэг сарын өмнөх шигээ замбараагүй байхаа больж байна" гэж Конашенков мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр, ОХУ-ын агаарын цохилт болон Сирийн Засгийн газрын цэргүүдийн давшилтаас террористууд бултаж, байнгын хөдөлгөөнд байх зэрэг хамгаалалтын стратеги ашиглахаар оролдож байна.

Мөн тэрбээр, террористууд руу зэвсэг, сум нийлүүлэх маршрут байнга өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ хангамж хүргэх ажиллагааг ихэвчлэн шөнийн цагаар хийж байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ