Дулааны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит компаниас дулааны үнэ тарифыг 200-300 төгрөгөөр нэмсэн байна. Төсөвт байгууллага 1 метр куб нь 1716 төгрөг, аж ахуйн нэгж 1 метр куб нь 935 төгрөг, айл өрхүүд 1 метр кв-т нь 400 төгрөг төлж байхаар болж өмнөх жилээс 200-300 төгрөг нэмсэн байна.
Дулааны үнэ ханшийг нэмэхдээ иргэд болон аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулж санал асуулга авч тодорхой бодлогын хүрээнд иргэдийн боломжинд тулгуурлан нэмсэн гэдгийг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит компаний захирал Б.Мөнхсайхан хэлж байв. Тус аймгийн хэмжээнд 46 төсвийн байгууллага, 50 гаран аж ахуйн нэгж, 1000 гаруй айл өрх дулааныг тогтмол авдаг ажээ.

Б.Гантуяа