Багш нарын хүндэтгэлийн арга хэмжээг Чингүнжавын талбайд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-26 15:51:10
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирэх сарын 2-нд Хотгойдын баатар Чингүнжавын талбайд "Ахмадуудаа хүндэтгэе, багш тандаа баярлалаа" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоонд шилжсэнээс хойших 9 жилийн ололт амжилт, алдаа оноог танилцуулж ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж шилдэг багш нарыг шагнаж урамшуулах ажээ.
Мөн 3000 хүүхэд багш нартаа баярлалаа гэж найрал дуугаар бэлэг барих зэрэг олон арга хэмжээг төлөвлөсөн байна.
Тус аймгийн хэмжээнд 35 ерөнхий боловсролын сургуульд 1420 багш ажиллаж байна. Мөн хөгжимт драмын театрт баярын хурал болох гэнэ.  
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ