"Түүхийн жимээр" танин мэдэхүйн аялал зохиожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-27 14:43:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Музейгээс өнгөрсөн жилээс эхлэн "Түүхийн жимээр" аялал зохион байгуулж эхэлжээ. Аяллын зорилго нь ЕБС-ийн хүүхэд багачуудад Архангай аймгийн түүхэн дурсгалт газар болон үл хөдлөх дурсгалыг таниулах, сурталчлах, байгалиа хайрлах, хамгаалах үзэл төлөвшүүлэх юм.
Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Түүхийн жимээр” танин мэдэхүйн аялалдаа Эрдэнэбулган сумын I-р сургуулийн Ж.Эрдэнэцэцэг багштай 10б ангийн 37 хүүхдийг хамруулан Ихтамир сумын Түүх соёлын үл хөдлөх дурсгалуудтай танилцуулан, хөгжөөнт тэмцээн уралдаан анги хамт олны дунд зохион аялжээ. Тэдний дараагийн аялал нь Эртний нийслэл Хархорум хот ажээ. Аймгийн музейгээс жилдээ 2-3 ангийг хамруулдаг бөгөөд багш, эцэг эхчүүдтэй хамтарч зохион байгуулах хэлбэрээр явуулдаг байна. Хүүхдүүд ч энэ аялалд дуртай, хамрагдах хүсэлтүүд их ирдэг байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ