Обама, Нетаньяху нар Вашингтонд уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-10 13:54:17

ВАШИНГТОН. /VOA/. Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг улам бүр доройтуулж байгаа хүчин зүйлсийг арилгах арга замыг хэлэлцэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай өчигдөр Вашингтон хотноо уулзсан байна.

Хоёр удирдагч гол төлөв зөрчилдөөнтэй, сөрөг харилцаатай байсан бөгөөд тэд нэг жил гаруй хугацаанд уулзалт хийгээгүй байсан юм. АНУ болон бусад таван орны өнгөрсөн долдугаар сард хэлэлцсэн Ираны цөмийн гэрээг Нетаньяху эсэргүүцснийг Обама санал зөрөлдөөний нарийн асуудал гэжээ. Үүнтэй холбогдуулан талууд уг хэлэлцээг хийсэн байна.

Хоёр орны урт хугацааны цэрэг, армийн хамтын ажиллагааг хоёр удирдагч сайшаажээ. Израилийн аюулгүй байдал бол миний гадаад бодлогын гол зорилтуудын нэг юм гэж Обама мэдэгдэв.

“Лалын улс”, “Хезболла” болон террорист ажиллагаа явуулж байгаа бусад бүлэглэлийн үйл ажиллагааг хэрхэн зогсоох асуудлаар бид хэлэлцсэн гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаад зогсохгүй тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлахгүй гэрээг Израиль эсэргүүцэж байгааг бид хүлээн зөвшөөрч байна гэж мэдэгдээд, Ираны явуулж болзошгүй тогтворгүй үйл ажиллагааг зогсооход бид санал нэгдэх нийтлэг үндэслэл олно гэдэгт найдаж байгаа илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ