Эрүүл мэндийн салбарын шинэ санаачилгуудыг сайшаав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбар 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-Хэнийг ч орхигдуулахгүй тусламжийн жил" болгон зарлаж, найман зорилтын хүрээнд 48 ажил төлөвлөн 82.7 хувьтай хэрэгжүүлж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд зорилтот жилийн ажлын явцтай танилцаад “бусад аймгуудад сайн туршлага болохуйц үйл ажиллагаа” олон байгааг онцоллоо.
Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Эмч клубын" үйл ажиллагаа, Эх, хүүхдэд хүрч үйлчлэх явуулын тусламж үйлчилгээ, "Архидалтгүй Өвөрхангай аймаг" хөтөлбөрийн хүрээнд сум бүрт салбар зөвлөл байгуулан ажиллуулж байгаа туршлага, Нарны алхалт, Дугуйн парад, 100 цагаан нөмрөгтөний гар угаах бүжиг зэрэг олон шинэ санаачилга бүхий ажлуудыг сайшаан дүгнэсэн байна.

Б.Батчимэг