“Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК 38 мянган өрхийг ухаалаг тоолуурын системд шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-02 08:24:23
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/   “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” /ЭБЦТС/ компанид Дэлхийн банкны 19 сая ам.долларын хөрөнгөөр “Эрчим хүчний төсөл-II” нэртэй шугам сүлжээг шинэчлэх, 38 мянган өрхийг ухаалаг тоолуурын системд шилжүүлэх төсөл хэрэгжиж байна.  Уг төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ.
“Эрчим хүчний төсөл II” төслийн хүрээнд Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин салбарын төвийн нам хүчдэлийн шугам сүлжээг шинэчлэх ажээ. Иймд “Эрдэнэт Булганы ЦТС” компанийг хувьчлах ажлыг хойшлуулах саналыг Эрчим хүчний яамнаас гаргасан байна.  Гэхдээ хэдэн жилээр, хэдий болтол хойшилсон нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан хувьчлах үнэлгээ нь 121 тэрбум төгрөг ажээ.  ЭБЦТС компанийн өөрийн хөрөнгө нь 119 тэрбум 534 сая төгрөг. Тус компани  2014 онд 511.5 сая, 2015 онд хоёр их наяд 757.2 сая, 2016 онд 69.6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
Холбоотой мэдээ