"Улаанбаатар" нэрийн сүү, тараг үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-10 17:15:05

Үндэсний үйлдвэрлэгч "Жигд хүч" ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлж орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий тетрапак савалгаатай "Улаанбаатар" нэрийн сүү, тараг үйлдвэрлэхээр болсон байна.

Тус үйлдвэрийн шинэ шугам нь 8 цагт 6 тонн сүү, 2 тонн тараг үйлдвэрлэх хүчин чадалтай. "Жигд хүч" компани нь 2005 оноос  импортыг орлох "Улаанбаатар" майонез үйлдвэрлэж эхэлсэн юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ