Ноосонд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл Архангайд хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Германы худалдаа аж үйлдвэрийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Ноосонд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд Архангай аймагт угаасан ноосоор бүтээгдэхүүн хийх сургалт зохион байгуулав. Сургалтанд угаасан ноосоор бүтээгдэхүүн хийх сонирхолтой 15 эмэгтэй хамрагдаж, хүүхдийн бээлий, углааш, цүнх, сав, малгай, бойтог зэрэг өдөр тутмын хэрэглээний хувцас хийж сурчээ.
Сургалтанд хамрагдсан ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урласан бүтээгдэхүүнээрээ энэ сарын 23-30-ны хооронд БНХАУ-ын Хөх хотод болох үзэсгэлэнд оролцох юм байна.
Сургалтанд хамрагдсан эсгий урлаач Д.Нарантунгалаг хэлэхдээ “Манай аймаг улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг. Ялангуяа богоороо. Тийм учраас эсгийн бүтээгдэхүүний гол түүхий эд хонины ноос олдохгүй гэх зовлон байхгүй ээ. Бид сурсан мэдсэнээ улам сайжруулан ажиллаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой боллоо” хэмээн хэлж байлаа.
Герман, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран хэрэгжүүлж байгаа “Ноосонд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл Архангай аймагт 4 жилийн хугацаатай хэрэгжинэ.

Б.Гэрэлт-Од