Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хөвсгөл хөгжил сангаас иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө.
Тус сангаас аймгийн хэмжээнд “Эрүүл Хөвсгөлчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй хэн бүхэнд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй хүргэхийн тулд шинэ автомашин, өрх бүрийг эмийн санжуулах аяны хүрээнд Мөрөн сумын өрх бүрт 15 төрлийн эм тариатай анхны тусламжийн хайрцаг, эмч эмнэлэгийн ажилтнуудад 100 ширхэг ажлын хувцас гардууллаа.
Мөн иргэдийг элэгний В.С вирүс сахарын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа ажээ.
Б.Гантуяа