Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 13:02:54

Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар төрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Энэ удаагийн удирдах ажилтны сонгон шалгаруулалт  ихэвчлэн сумдын ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, цэцэрлэгийн эрхлэгч,соёлын төвийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгогдох  иргэнээс сонгон шалгаруулалт авахаар тусгасан байна.  Тухайлбал, Хатанбулаг сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, Дэлгэрэх сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, Алтанширээ сумын ЗДТГ-ын дарга, Сайншанд сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал зэрэг 20 албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалтыг зохино байгуулах бөгөөд  шалгалтыг энэ оны 11 дүгээр сарын 19-нд  Сайншанд хотод  авна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ