Архангайд Цагаан давааны замын хөдөлгөөнийг хэвийн байдалд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-09 14:08:56
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар энэ сарын 7, 8-ны өдрүүдэд цас орлоо. Ялангуяа аймгийн төвөөр илүү хур тунадас унажээ. Энэ өдрүүдэд Цагаан даваагаар машин зорчиход хүндрэлтэй болж, аймгийн онцгой комиссоос Цагаан давааг өчигдөр хааж, өнөө өглөө нээжээ. Одоогийн байдлаар даваагаар машин саадгүй зорчиж байна.

Аймгийн "Архангай АЗЗА" ТӨХК-иас 2,2с-9,6 км замд цас арилгах, мөстсөнийг хайлуулах зорилгоор үнс асгаж, хусах ажлыг хоёр өдрийн турш хийсэн байна. Зам цэвэрлэхэд 17 хүн, өөрөө буулгагч машин, үйлчилгээний машин, ковш зэрэг машин техниктэй ажиллажээ.

Хальтиргаа гулгаа буюу замын нөхцөл байдлаас үүдэлтэй автотээврийн ямар нэг осол, зөрчил гараагүй байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ