“Санхүүгийн боловсрол” аян эрчимтэй явагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-09 22:36:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг өнгөрөгч оноос эхлэн хэрэгжүүлж байна.  Говь-Алтай аймаг дахь Монгол банкны салбараас уг хөтөлбөрийн ач холбогдолыг олон нийтэд өргөн сурталчлах, хөтөлбөрийн үр дүн, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор зарласан “Санхүүгийн боловсрол” аяныг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж байгаагийн зэрэгцээ, гурван сарын хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, МСҮТ, АШУҮИС-ийн оюутнууд, залуучууд, тэтгэврийн насны ахмадууд гээд орон чиглэлээр сургалт зохион байгуулж, хэрхэн хуримтлал бүрдүүлэх, өрхийн санхүүг яаж төлөвлөж хэрэгжүүлэх, өр зээлэнд орохгүй байх боломж гээд санаа сэдэл авах олон зүйлийг зааж сургах ажээ.
Мөн аймгийн Нийтийн номын сантай хамтран мэдээллийн яармаг зохион байгуулах гэнэ.

                                                                                                                       Ш.Цоодол

Холбоотой мэдээ