Сурагчдын сурч, амьдрах таатай орчинг бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-09 22:45:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сургалтын чанарыг сайжруулах, хүүхдийн суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлж бодитой ажлууд хийнэ гэж заасны дагуу нэлээд ажлууд гүйцэтгээд байна.
Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран Жаргалан, Дарив, Цээл, Төгрөг, Чандмань, Шарга, Алтай сумдын сургуулийн ариун цэврийн нөхцөлийг сайжруулж орчин үеийн тохилог бие засах газартай болголоо.
Мөн нутгийн зөвлөл Мобиком, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагуудтай хамтран Тайшир, Халиун сумдын сургууль, Есөнбулаг сумын 8-р цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр хийж өгсөн байна.
Ийнхүү тус аймгийн 10 сумын сургууль, цэцэрлэгүүд боловсон бие засах газартай болж сурагчдын сурч, амьдрах таатай орчин бүрдээд байна.

                                                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ