Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэгт орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор Австралийн Элчин сайдын яамны бичил төсөл хөтблөрийн дэмжлэгтэйгээр эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтыг орон нутагтаа зохион байгуулахаар болжээ.
Австралийн Элчин сайдын яамнаас жил бүр зарладаг Бичил төслийн хөтөлбөрт энэ онд нийт 500 гаруй төсөл иржээ. Үүнээс хамгийн үр ашигтай, хүртээмжтэй 10 төслийг шалгаруулсны нэгд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн сургалтын төсөл багтжээ. АНЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Ариунцэцэг нар Бичил төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцоод ирсэн байна.
Төсөл ирэх 11 дүгээр сард хэрэгжинэ.

Т. Одончимэг