Маргааш машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2015-11-11 14:13:44

Жил бүр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж бүх нийтээр амардаг болсон. Маргааш энэхүү бахархалт өдөр болно. 

Энэ жил Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 дүгээр сарын 12-нд  тохиож буй тул маргааш  бүх нийтээрээ амрах юм. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэхээс гадна Төрийн ордонд “Чингис хаан” одон гардуулах ёслол болно. Бүх нийтийн амралтын өдрөөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ