ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг хариу мэдэгдэл хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-11-11 14:23:27

МОСКВА. /NHK/. Сэргээш хэрэглэх асуудал ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын дунд газар авч байгааг зохицуулахаар ажиллаж байна гэж тус улсын Допингийн эсрэг агентлаг мэдэгдэв.

“ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид байнгын сэргээш хэрэглэж байгаа тухай Дэлхийн допингийн эсрэг агентлагийн /WADA/ мэдээлэл оргүй зүйл биш. Гэхдээ үүнд багахан хэмжээний зөрчил байгаа бөгөөд манай баг тамирчид  WADA-гийн дүрэм журмыг бүрэн хэмжээнд дагаж мөрддөг” гэж ОХУ-ын агентлагийн гүйцэтгэх удирдлага мэдэгджээ.

Өнгөрсөн жил болсон Сочигийн олимпын наадмын үеэр WADA-гаар магадлан итгэмжлэгдсэн ОХУ-ын лаборатори улсынхаа аюулгүй байдлын албаны хяналтын доор хөнгөн атлетикийн тамирчдын цусны дээжийг шалгаж байсан гэх шүүмжлэлийг тэрбээр эсэргүүцсэн байна.

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид тогтмол сэргээш хэрэглэдэг гэсэн мэдэгдэл WADA-гийн бие даасан комисс хийсэнтэй холбогдуулан тэрбээр уг мэдэгдлийг хийжээ.

Уг зөвлөл, ирэх жил болох олимпын наадам зэрэг олон улсын тэмцээнд ОХУ-ын баг тамирчдыг оролцуулахгүй байхыг шаарджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ