Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагааны хувилбаруудыг танилцуулжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-11 09:04:49
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис болон Америкийн зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд нар БНАСАУ-ын эсрэг цэргийн ажиллагааны хувилбаруудыг, түүний дотор тус улсад өрсөн цохилт өгөх хувилбарыг мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт танилцууллаа гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
 
АНУ-ын засаг захиргааны хэвлэлийн албаны мэдээллийг иш татан ТАСС агентлагийн уламжилснаар, Америкийн удирдагч өөрийн багийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан гишүүдтэй зөвлөгөөн хийж, батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис болон Америкийн зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд нарын товч мэдээллийг сонссон байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Умард Солонгосын зүгээс гарч болзошгүй аливаа хэлбэрийн түрэмгийлэлд хариулах хувилбаруудад гол анхаарлаа хандуулсан ажээ.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ