Эрүүл мэндийн чиглэлээр 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-11 16:24:15

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх  аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох шийдвэр нийслэлээс гаргажээ.

 Тодруулбал Экстрасэнсэ ХХК,  Эрүүл мэнд эрхэм баян ХХК,  Хэлси Харт ХХК, Пи Эм Ди Си ХХК,  Болор шүд ХХК , Гэгээн ар үр ХХК, Долмалин  ХХК, Монфа трейд ХХК зэрэг 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоор болжээ.

Тиймээс хотын удирдлагууд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгажээ.Түүнчлэн дээрх  эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг чиглэл өгчээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ