Арц суурийн хилийн боомтоор орж буй ачааны 70 хувь нь хүнсний бараа байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-12 16:05:26
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Арцсуурийн хилийн боомтоор өнөөдрийн байдлаар нийт 10675 хүн зорчжээ. Үүнээс 5419 хүн хилээр орж, 5256 хүн хилээр гарсан байна.
Нийт зорчигчдын 46.2 хувь нь гадаад хүн, 53.8 хувь нь монгол хүн байна. Харин хилийн боомтоор нийт 1605 машин орж, 1572 машин гарсан байна. Үүнээс суудлын автомашин 1487орж, 1458 автомашин хилээр гарчээ. Ачааны 228 машин орж гарсан бол 124.8 тн ачаа Арц суурийн хилийн боомтоор орж иржээ. Хилийн боомтоор орж ирсэн ачааны 70 орчим хувь нь хүнсний бараа бүтээгдэхүүн байсан бол 30 орчим хувийг өргөн хэрэглээний болон бөс бараа, хувцас орж ирсэн тухай Арц суурийн хилийн боомтоос мэдээлэв. Харин энэ жил хилийн боомтоор хориотой ачаа тээвэр оруулахыг завдсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хилийн зөрчил гараагүй. Хилээр орж гарахдаа зарим зорчигч, автомашин бичиг баримтын зөрчилтэй байсан байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ