Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-13 09:54:58
Хөвсгөл /МОНЦАМЭ/ "Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2017" Хөвсгөл аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ "Хөгжсөн Хөвсгөл-2030" урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй болж өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийн төлөө бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг онцолж байлаа.
Чуулганд Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан мэдээлэл хийв. Тэрээр аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшил хэрхэн үр дүнтэй хамтран ажилласан талаар жишээ дурьдаж, чуулганы арга хэмжээнд амжилт хүслээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ зорилтын хүрээнд хүн амын хэрэгцээнд орон нутгийн эрүүл эко бүтээгдэхүүнийг нийлүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хийсэн бүтээсэн ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд таниулах сурталчлах, түүнчлэн хангайн бүсийн аймгуудын үйлдвэрлэл эрхлэгчидтэй туршлага солилцуулах зах зээлээ өргөжүүлж бизнесийн түншлэл тогтоох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Чуулганд хангайн бүсийн зургаан аймаг болох Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн удирдлага, бизнес эрхлэгчид, БОАЖЯ, “Конрад-Аденауэр-Сан”-ийн төлөөлөл, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа зэрэг 170 орчим төлөөлөгч оролцож байна.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ