Зүүнбүрэнд хүмүүнлэгийн арга хэмжээ зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:33:04

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Зүүнбүрэнгийн урлах эрдэмтэй өдрүүд” хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулагджээ.

Улаанбаатар хотын “Урлах эрдэм” дээд сургуулиас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох зорилготой хэд хэдэн удаагийн сургалтыг өмнө нь зохион байгуулж байсан байна. Энэ удаад “Урлах эрдэм” дээд сургуулийн томоохон бүрэлдэхүүн Зүүнбүрэн суманд хүрэлцэн очжээ.

Тус хамт олон “Зүүнбүрэнгийн урлах эрдэмтэй өдрүүд” хүмүүнлэгийн арга хэмжээгээрээ “Өрхийн үйлдвэрлэл бодит байдал ба боломжууд” лекцийг тус сургуулийн захирал, доктор, профессор Г.Тунгалаг уншсан бол оюутан, багш нарын урласан бүтээлийн үзэсгэлэн гарч, загварын шоу болсон байна. Мөн Зүүнбүрэн сумын иргэдийн цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал, гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан байна. Тус сургуулийн оюутнууд Монгол Улсын хойд хил дээр очиж эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардынхаа амьдрал, бүтээн байгуулалттай танилцан, түүх дурсгалын газруудаар аялаад, зорьсон гол зорилгоо амжилттай биелүүлэн буцлаа. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ